2013/01/29

Дүүлэн нис МУСК бүтээгдэж байна

Хөх толбот хүмүүс уран сайхны киног өнгөрсөн онд үзэгчдэд хүргэсэн DOZ Entertainment-ынхан дахин нэгэн киноныхаа ажилд ороод байна. Дүүлэн нис нэртэй уран сайхны киноныхаа зураг авалтыг тэд солонгос улсад хийж дуусгаад монголдоо ирээд байгаа бөгөөд удахгүй үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Киноны зохиол найруулга дээр Ш.Доржсүрэн ажилласан бол продюсераар А.Мөнгөнзул ажиллажээ. Дүүлэн нис киног солонгосын жүжигчдын бүрэлдэхүүнтэйгээр бүтээснээрээ онцлог болж байгаа ажээ.