2013/01/17

Дурлалын гэмт хэрэг МУСК зураг авалтын зурагнууд

Төрийн дайсан, Амьдрал төсөл, Хайрлаж болох уу зэрэг уран сайхны кинонууд болон өнгөрсөн оны 48 цаг богино киноны наадмын шилдэг бүтээл Эзэгнэгч (Intruder) кинонуудыг бүтээсэн Absolute Pictures дахин нэгэн шинэ уран сайхны киноныхаа ажилдаа орсон байна.



LVA entertainment, Absolute Pictures болон Logic Film-ийн хамтран бүтээж буй романтик драма төрлийн "Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киноны зураг авалт өнгөрөгч 7 хоногт эхэлсэн. Тус киноны найруулагчаар П. Дэлгэрбаяр (Absolute Pictures), кино зохиол дээр Э. Нэргүй (Logic Film), продюсераар Д. Лхагва (LVA entertainment) нар ажиллаж байна. Дүрүүдэд Д. Лхагва, Г. Ариунболор, А. Баттүшиг, О. Долгор, Н. Ялалт, М. Төгөлдөр нар тоглож байгаа юм.