2013/01/05

Dragon Ball шинэ анги удахгүй

20th Century Fox кино компани Dragon Ball-н эрхийг япончуудаас худалдаж авсны дараагаар бүрэн хэмжээний адал явдалт уран бүтээл дэлгэцнээ гаргасан нь манга болон анимэ сонирхогчдын дургүйг хүргэж маш том алдагдалд орсон. Хэдийгээр хэд хэдэн цуврал уран бүтээл туурвина гэж таамаглаж байсан тэдний энэхүү төсөл кино гарсны дараагаар үгүй болсон ч тэд уг бүтээлийг дахин буцаан авчирсан байна.

Энэ удаад Dragon Ball Z-г өмнө нь ямар байсан яг л тэр чигээр нь үзэгчдэд хүргэхээр болжээ. Ингэхээр 17 жилийн дараагаар уг анимэ дахин бүрэн хэмжээний анимэшин хэлбэрээр үзэгчдэд хүрэх нь. Dragon Ball Z: Battle of Gods нэрээр дэлгэцнээ гарах уг кино ирэх 3 сарын 30-ы өдөр дэлгэцнээ гарна. Ингээд трайлерийг хүргэе.