2013/01/17

Die Hard киног залхтал нь үзүүлнэ

Тун удахгүй Die Hard (Хатуу самар) кино франчайзийн 5 дахь анги A Good Day to Die Hard кино нээлтээ хийнэ. Уг франчайзийн фенүүдэд зориулан 20th Century Fox кино компани ирэх 2-р сарын 13-ны өдөр Die Hard, Die Hard 2: Die Harder, Die Hard with a Vengeance, Live Free or Die Hard гэсэн кинонуудыг дарааллуулан үзсэний дараагаар хэдхэн цагийн дараа найруулагч John Moore-ийн  A Good Day to Die Hard киног үзэх марафон эхлүүлэхээ зарласан байна. 

Үхэшгүй эрийн 5 киног дарааллуулан үзнэ гэдэг ч үнэхээр хатуу самар шүү. Харин та тасралтгүйгээр Die Hard-ын 5 ангийг үзэж чадах уу?

 A Good Day to Die Hard кино ирэх 2-р сарын 14-нд нээлтээ хийх юм.