2013/01/09

DGA: Энэ оны шилдэг найруулагчийн төлөөх өрсөлдөөн эхэллээ

65-дахь удаагийн Directors Guild of America наадамд нэр дэвшигчдийг өнгөрөгч 8-ы өдөр DGA-н ерөнхийлөгч Taylor Hackford зарлалаа. DGA наадмын хувьд Оскарын наадамтай зүйрлэхүйц томоохон кино наадам гэдгийг хүн бүр мэдэх байх. Энэ жилийн хувьд тус наадамд өөрсдийн гайхалтай бүтээлүүдээрээ дараах найруулагчид нэр дэвшжээ.

Ben Affleck - Argo
Kathryn Bigelow - Zero Dark Thirty
Tom Hooper - Les Miserables
Ang Lee - Life of Pi
Steven Spielberg - Lincoln

1948 оноос хойш зохиогдож буй шилдэг найруулагчийг тодруулах наадмын үр дүн Оскарын наадмаас 6 удаа л зөрж байсан байна. Энэ талаарх илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Кино наадмын шилдгийг 2 сарын 2-ы үдэж тодруулах юм байна.