2013/01/24

Cloud Atlas, Skyfall хятадад барцадтай байна

Ах дүү Wachowski-н бүтээл Cloud Atlas энэ мягмар гарагт Бээжин хотноо албан ёсоор нээлтээ хийжээ. 172 минут үргэлжлэх уг бүтээлийг хятадын дэлгэцнээ гаргахдаа "Радио, телевиз, дэлгэцийн бүтээлийг хянах хороо"-ых нь зүгээс тодорхой хяналт тавьж киноны 40 минутын хэсгийг хасжээ. Энэ талаар киноны найруулагчид "Энэ бол байж боломгүй зүйл. Гэхдээ  хятадын кино сонирхогчид онлайнаар энэ киног бүтэн үзнэ гэдэг бид итгэж байна" гэжээ. Харин хятадын эрх баригчид уг киноны садар самуун сурталчилсан хэсгүүдийг л хассан гэдгээ  "Өмнөд хятадын өглөөний мэдээ" сониноор дамжуулан мэдэгджээ. Тэрхүү садар самуун сэрталчилсан хэсэгт киноны ижил хүйстнүүдийн тухай өгүүлдэг хэсэг орсон байна.

Үүнээс гадна даваа гарагт Бээжинд нээлтээ хийсэн Skyfall киног хятадын кино театруудын үзвэрээс өчигдөр хассан байна. Нээлтээ хийсэн даруйдаа асар их ашиг орлогыг тус зах зээлээс олоод байсан уг бүтээлийг "Шанхай цамхагт хамгаалалтын ажилтныг хөнөөж буй, мөн Макао дахь биеэ үнэлэгчдийн садар самуун байдлыг ил тод гарган үзүүлсэн" зэрэг хэсгүүд нь хэтэрхий хүнд байгаа учир үзвэрээс хассанаа мэдэгджээ. Энэ шийдвэрийг гаргахад киног үзэгчдийн насыг харгалзан шийдвэр гаргасан гэнэ. Киног нээлтээ хийсний дараагаар өсвөр насныхан маш ихээр үзэж эхэлсэн байна.