2013/01/29

Валентинаар Чингүүнтэй хамт Valentine-даарай

Богино хэмжээний кино урлагийг монголд хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлж байгаа найруулагч Б.Чингүүн дахин шинэ богино хэмжээний киногаа гаргахад бэлэн болсон байна. Удахгүй хайрын баяр гэгддэг валентины баярын өдөр тохиох гэж байгаа тул энэ өдөрт зориулан тэрээр өөрийн Valentine-г бүтээжээ.

Creative Art Group-ээс гаргаж буй Valentine богино хэмжээний киноны найруулагчаар Б.Чингүүн, зохиолчоор Мөнгөнчимэг ажилласан бол ерөнхий ивээн тэтгэгчээр Be оролцжээ. Киноны гол дүрүүдэд М.Наранмөнх, Т.Энэрэл нар тоглосон байна.

Valentine богино хэмжээний кино ирэх 2-р сарын 5-ны өдрөөс гарахаар төлөвлөгджээ.