2013/01/11

Хятадууд кино зах зээлд 2догч хүчин болсноо зарлалаа

Хятадууд кино үйлдвэрлэл болон борлуулалтын 2-дахь том зах зээл болсноо албан ёсоор зарлажээ. Удтал тэдний өмнө байсан энэтхэгчүүд ийнхүү байр сууриа алдлаа. Хятадын уран бүтээлчид өнгөрөгч онд нийт 893-н бүрэн хэмжээний бүтээл туурвиснаас 745 бүрэн хэмжээний уран сайхны кино, 33 анимэшн үлдсэн нь баримтат кино байсан байна. Үзвэрийн зах зээлээс кино уран бүтээлчид нь 2, 74 тэрбум долларын ашиг олжээ. Энэ нь тэд өмнөх оны амжилтаа даруй 30 хувиар ахиулсан гэсэн үг юм.

Мөн түүнчлэн кино үзвэрийн зах зээлдээ хяналт тавьж холливүүдийн blockbuster-даас зөвхөн 20 бүтээлийг л өөрсдийн кинотеатруудаар гаргасан байна. Ингэснээр дотоодын кино үйлдвэрлэгчдэдээ томоохон тус болж үзэгчдийн дотоодын кино үзвэр үзэх хандлага нь илт нэмэгджээ. Үүний үр дүнд  хятадын box-office-т Аватар киноны тогтоогооод байсан ашиг орлогын амжилтыг  2 сая долларын өртгөөр бүтсэн Lost in Thailand нэртэй кино 185 сая долларын ашиг олж эвдсэн байна.