2013/01/03

Captain America-н дурлалт бүсгүй дүрээсээ татгалзжээ

Marvel-н анхны баатруудын тоонд зүй ёсоор ордог Ахмад Америкийн өөр нэгэн түүх ирэх 2014 оны 4 сарын 4-ий өдөр Captain America: The Winter Soldier нэртэйгээр үзэгчдэд хүрнэ. Өмнөх анги нь хангалттай хэмжээний ашгийг киног бүтээгчдэдээ өгсөн, Avengers цувралд томоохон дүрд ордог баатрын тухай бүтээл гээд кино үргэлжлэх шалтгаан олон байсан нь мэдээж. Харин дүрүүдийн хувьд эргэлзээтэй асуудал гарч эхэлсэн байна. Гол дүрийн хувьд шинэ ангид тоглохоо аль хэдийнээ мэдэгдээд байсан бол харин түүний дурлалт бүсгүй болох Peggy Carter-н дүрийг бүтээсэн жүжигчин Hayley Atwell уг кинонд дүр бүтээхээргүй болжээ. Тэрээр энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй ч уран бүтээлийн замналаа аль болох арт чиглэл рүү явуулъя гэдэг түүний санаа уг бүтээлээс татгалзахад хүргэсэн ч байж болох юм.
Зураг авалт ирэх 3 сард эхлэх тул кино багийнхны хувьд Ахмад Америкийн өөр нэгэн хайрын эрэлд гараад тун чиг завгүй байгаа. Хэн сонгогдох нь одоогоор тодорхой болоогүй ч дараах бүсгүйчүүд хайрын эзнээр сонгогдох өндөр магадлалтай байна.
Зүүн гар талаас Felicity Jones, Anna Kendrick, Imogen Poots