2013/01/28

Монгол киноны Box office-той болно

Монголын киночид өнгөрөгч оны сүүлчээр ШӨХТГ-ын дарга О.Магнайд “Тэнгис”, “Өргөө” кино театрууд киночдын эрх ашгийг зөрчиж байна хэмээн шалгаж өгөхийг хүссэн. Үүний үр дүнд шалгалт хийгдэж киночдод ашигтай нөхцөл бүхий гэрээ хийгдсэн байна.

Ингэснээр ирэх 2 сарын 1-нээс эхлэн Монголын киночид шинэ киноныхоо ашгаас 52-55 хувийг авч, аливаа урамшууллыг кино театр хариуцахаар болсон байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай:
Энэ нь Монголын кино урлагт томоохон хувь нэмэр оруулж буй хэрэг хэмээгээд харин үүнийхээ хариуд киночид ашиг орлогынхоо мэдээллийг үзэгчдэд нээлттэй хүргэж байх үүрэг хүлээхээр болсон. Ингэснээр иргэд долоо хоног бүр ямар монгол кино хэдэн төгрөгний ашиг орлого олсон талаарх мэдээллийг авч, ямар кино үзэхээ шийдэх эрхтэй болно гэлээ.