2013/01/21

Box office: 20130121 Mama


1. Mama: Өнгөрөгч 7 хоногт: $28.1 сая, нийт: $28.1 сая
2. Zero Dark Thirty: Өнгөрөгч 7 хоногт: $17.6 сая, нийт: $55.9 сая
3. Silver Linings Playbook: Өнгөрөгч 7 хоногт: $11.4 сая, нийт: $55.3 сая
4. Gangster Squad: Өнгөрөгч 7 хоногт: $9.11 сая, нийт: $32.2 сая
5. Broken City: Өнгөрөгч 7 хоногт: $9 сая, нийт: $9 сая

6. A Haunted House: Өнгөрөгч 7 хоногт: $8.33 сая, нийт: $30 сая
7. Django Unchained: Өнгөрөгч 7 хоногт: $8.24 сая, нийт: $138 сая
8. Les Miserables: Өнгөрөгч 7 хоногт: $7.81 сая, нийт: $130 сая
9. The Hobbit: An Unexpected Journey: Өнгөрөгч 7 хоногт: $6.45 сая, нийт: $278 сая
10. The Last Stand: Өнгөрөгч 7 хоногт: $6.3 сая, нийт: $6.3 сая

Mama

Найруулагч: Andrés Muschietti
Одод: Jessica Chastain, Nikolaj Coster-Waldau, Megan Charpentier
imdb: 6.7

Guillermo del Toro-ийн ерөнхий продюсераар нь ажиллаж олонд хүргэж буй испанийн найруулагч Andres Muschietti-ийн бүтээл "Mama" аймшгийн кино өнгөрөгч 7 хоногийн boxoffice-г тэргүүллээ. 15$ сая ам.долларын өртөгөөр бүтээгдсэн уг кино дэлхийн зах зээлээс одоогоор 31$ сая ам.долларыг орлого олоод байна. Mama кинонд эгчийнхээ гэр бүлийг учир битүүлгээр алдсан Lucas 5 жилийн дараагаар эгчийнхээ гэрээс охидуудыг нь олж улмаар гэртэй авчирч хамт амьдрах болно. Харин тэдэнтэй хамт хорвоог аль хэдийнээ орхисон охидын ээж хамт ирснийг хэн ч мэдэхгүй.
Mama киноны сурталчилгааны ажлаар бүтээгдсэн богино хэмжээний киног эндээс үзээрэй.


Broken City

Director: Allen Hughes
Stars: Mark Wahlberg, Russell Crowe, Catherine Zeta-Jones
imdb: 6.3

Гэмт хэргийн сэдэвт Broken City кино нь залуу найруулагч Allen Hughes-ийн анхны бие даасан бүтээл болж байна. Дүрүүдэд Mark Wahlberg, Russell Crowe нар тоглосон байна. New York хотын захирагч (Crown) өөрийн эхнэрээ мөрдүүлэхээр хувийн мөрдөгчийг (Wahlberg) хөлсөлж авдаг байна.


The Last Stand

Director: Jee-woon Kim
Stars: Arnold Schwarzenegger, Forest Whitaker, Johnny Knoxville
imdb: 7.6

Би эргэж ирнэ (1984 оны The Terminator киноны "I'll come back" гэсэн үг нь American Film Institute гаргасан шилдэг 100 ишлэлийн 37-д бичигддэг) гээд улс төрлүү явсан Arnold Schwarzenegger кино урлагтаа эргэн ирээд байгаа. The Last Stand кино нь түүний 2003 оны Terminator 3: Rise of the Machines кинонд бүтээсэн дүрээс нь хойшхи анхны гол дүрд нь тоглосон кино нь болж байна.
The Last Stand киноны найруулагчаар hollywood дахь цөөн ази найруулагчдын нэг солонгосын найруулагч Jee-woon Kim ( A Tale of Two Sisters, A Bittersweet Life, I Saw the Devil кинонуудаар түүнийг таних байх) ажилласан юм.