2013/01/14

Box office: 20130114 Zero Dark Thirty



1. Zero Dark Thirty: Өнгөрөгч 7 хоногт: $24 сая, нийт: $29.5 сая
2. A Haunted House: Өнгөрөгч 7 хоногт: $18.8 сая, нийт: $18.8 сая
3. Gangster Squad: Өнгөрөгч 7 хоногт: $16.7 сая, нийт: $16.7 сая
4. Django Unchained: Өнгөрөгч 7 хоногт: $11.1 сая, нийт: $125 сая
5. Les Miserables: Өнгөрөгч 7 хоногт: $10.1 сая, нийт: $119 сая

6. The Hobbit: An Unexpected Journey: Өнгөрөгч 7 хоногт: $9.08 сая, нийт: $278 сая
7. Lincoln: Өнгөрөгч 7 хоногт: $6.31 сая, нийт: $153 сая
8. Parental Guidance: Өнгөрөгч 7 хоногт: $6.1 сая, нийт: $60.7 сая
9. Texas Chainsaw 3D: Өнгөрөгч 7 хоногт: $5.15 сая, нийт: $30.8 сая
10. Silver Linings Playbook: Өнгөрөгч 7 хоногт: $5 сая, нийт: $41.3 сая

Zero Dark Thirty

Найруулагч: Kathryn Bigelow
Одод: Jessica Chastain, Joel Edgerton, Chris Pratt
imdb: 7.7

Хийгдэх цагаасаа эхлэн улс төрийн нэлээд маргаан дэгдээсэн Zero Dark Thirty нээлтээ хийлээ. Сайн хүний нэрийг 13 худалдаж иддэг гэдэгчлэн муу ч гэсэн Osama bin Laden-ны нэрээр мөнгө хийж болж байна. Дэлхийн зартай алан хядагч Osama bin Laden-г устгах ажиллагаа хэрхэн өрнөсөн талаарх энэхүү киног hollywood-ын цөөхөн эмэгтэй найруулагчдын нэг Kathryn Bigelow найруулсан нь онцлог юм. Тэрээр 2008 онд бүтээсэн мөн энэ төрлийн The Hurt Locker киногаараа Oscar хүртэж байсанг санаж байгаа байх. Zero Dark Thirty киноны талаар дэлгэрэнгүйг эндээс


A Haunted House

Найруулагч:  Michael Tiddes
Одод: Marlon Wayans, Essence Atkins, Marlene Forte
imdb: 5.5

Хүн төрөлхтөн эртнээс нэгнээ мөлжиж амьдарсаар ирсэн. Тэгвэл залуу найруулагч Michael Tiddes үүний нэгэн адил Paranormal Activity киног мөлжсөн нь энэ. Киноны үйл явдалыг дуурайж хөгжлийн кино бүтээсэнг Scary Movie гэж ойлгож болохуйц болсон. Тэгвэл ийм нэгэн кино шинээр мэндэллээ.
Malcolm, Kisha хоёр мөрөөдлийн байшиндаа нүүж орох боловч ер бусын хүчин зүйлс тэднийг айлгана. Гэхдээ хэн нь хэнээсээ айх нь сонирхолтой.


Gangster Squad

Найруулагч: Ruben Fleischer
Одод: Sean Penn, Ryan Gosling, Emma Stone
imdb: 7.3

АНУ-ын Аурора кино театрт болсон халдлагын улмаас 9-р сарын нээлтээ хойшлуулаад байсан гэмт хэргийн сэдэвт Gangster Squad кино 2013 оны кино болон бүртгэгдлээ. Гангстер төрлийн кинонд шинэ хуудас нээнэ гэж дүгнэгдээд байгаа энэхүү кинонд 1949 оны цагдааг тусгай хүчин болон хотын зартай бүлэглэлтэй тэмцэж буй тухай гарах юм. Уг кино хүлээгдэж байснаас илүү гарч чадсангүй бололтой. 3т жагслаа. Gangster Squad киноны талаар дэлгэрэнгүйг эндээс


Жагсаалтын 10-д 3ул сараар нээлтээ хийж байсан Silver Linings Playbook эргэн орж ирсэн байна.