2013/01/09

Өнгөрөгч оны хамгийн их алдаатай кинонууд

Өмнө нь манайх кино алдаа гээд томоохон булантай байсныг та бүхэн мэдэх байх. MovieMistakes.com-с гаргадаг зурагнуудыг тайлбартайгаар хүргэдэг байсан энэ булан маань кино бүтээгчид алдаа бага гаргадаг болсноос болж бараг л дампуурсан. Гэхдээ л кинонуудад алдаа байсаар л байгаа. Өнгөрөгч оны хувьд хамгийн их алдаатай киногоор Men in Black III тодоржээ. Гэхдээ илт алдаа тус кинонд байхгүй үйл явдлын зангилаа хоорондын мөн түүнчлэн он цагийн өөрчлөлтийн алдаанууд л байгаа гэж MovieMistakes.com-н алдааг хайгчид тодорхойлсон байна. Ингээд хамгийн их алдаа агуулсан 2012 оны кинонуудыг хүргэе.

1. Men in Black III – 63
2. Skyfall – 26
3. The Amazing Spider-Man – 24
4. The Avengers – 22 5. Looper – 14
6. The Dark Knight Rises – 13
7. Prometheus – 13
8. Argo – 13
9. The Hunger Games – 12
10. Underworld: Awakening – 10

Аrgo: Уг киноны энэ хэсэгт Tony Mendez-н зүүж буй бугуйн цаг нь он цагийн хувьд алдаатай болж таарчээ. Учир нь 1980 онд Rolex Deepsea Sea Dweller бугуйн цаг гараагүй байсан байна. Энэ цаг дөнгөж 2008 онд хэрэглэгчдийн гарт хүрчээ