2013/01/24

“Гүюг хаан” түүхэн кино хийгдэж эхлэх гэж байна

Өнгөрөгч 18-ы өдөр зохиолч Шүүдэрцэцгийн "Ану хатан" кино дэлгэцнээ гарч кино сонирхогчдыг баярлуулсан бол бас нэгэн сайхан мэдээ үүнтэй зэрэгцэн гарсан байна. Энэ бол “Гүюг хаан” нэртэй түүхэн киноны чимээ юм. Уг бүтээлийг найруулагч Ч.Жумдаан дэлгэцнээ амилуулах бөгөөд киноны зохиолыг төрийн соёрхолт зохиолч Д.Төрбат өөрийн “Туулай туурьс” романаасаа сэдэвлэн бичсэн байна. Энэ талаар сэтгүүлчийн зохиолчоос асуусан -
-Нэрт найруулагч Ч.Жумдаан “Гүюг хаан” уран сайхны кино бүтээх гэж байгаа гэсэн. Зохиолыг нь та бичсэн гэсэн үү? асуултад тэрээр:
“Туулай туурьс” романаасаа сэдэвлэж кино зохиолоо гаргасан юм. Монгол төр цагийн цагт нүүж явсан гэвэл худлаа. Өгөөдэйн үед Хар хорум хотноо суурьших гэж үзсэн юм билээ. Энэ цаг үеийн Түмэн амгалант ордны нууц хуйвалдааныг дүрсэлсэн роман даа. Өгөөдэй хаан өөрийн үхлээр өөд болоогүй байх магадлалтай. Шадар түшмэл, лалын шашинт Абдур Рахмантай хээрийн ордондоо дарс зооглож байгаад тэнгэр болов гэдэг. Абу сайд, их хатан Дөргэнэтэй нууц амрагийн холбоотой байсан байж болзошгүй гэж өгүүлдэг юм. Энэхүү сэтгэлийн холбоотнуудын төр эргүүлэх гэсэн нууц хуйвалдаан ялдгийн даваан дээр Эмильд нутаглаж байсан Гүюг хаан цэрэглэн ирж төрөө аварсан түүх бий. “Төрийн өмнө нүгэлтэй бол төрсөн ээж ч ялтай” гэж шударгыг баримталсан хаан бол Гүюг
гэж хариулжээ.