2013/01/31

Ану хатан МУСКиноны визуал эффект

Энэ оны хамгийн эхний Монгол киноны үзвэр болж Шүүдэр продакшины бүтээл Ану хатан түүхэн уран сайхны кино нээлтээ хийсэн билээ. Уг түүхэн киног бүтээхэд туршлагатай кино жүжигчид болоод кино бүтээглчид ихээхэн хүчин чармайлт гаргасан. Мөн үүний зэрэгцээ киноны зураг авалт болон визуал эффект илүү онцгой болсонг анзаарсан бизээ.

Тэгвэл Ану хатан түүхэн уран сайхны киноны визуал эффектийг хэрхэн бүтээсэн талаар нэгэн видеог хүргэж байна. Уг видеог киноны визуал эффект дээр ажилласан NRGS Entertainment-ын уран бүтээлч Б.Чинзоригт гаргасан байна.