2013/01/24

Ang Lee, Angelina Jolie нар "Cleopatra"-т

Life of Pi киногоороо үзэгчдэд асар их сэтгэлийн таашаал амсуулж буй Оскарын шагналт найруулагч Ang Lee жүжигчин Angelina Jolie-н туйлын мөрөөдөл болоод буй "Cleopatra" төслийг эхлүүлж магадгүй талаарх шум тархаад байна. Өмнө нь маш олон найруулагч сонгогдож байсан ч Sony кино компанийн зүгээс одоог хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа юм. Хэрвээ Ang Lee киног найруулахыг зөвшөөрвөл компанийн зүгээс кино төсвийг хэд ч  байлгаж чадна гэсэн байна. Харин найруулагчийн зүгээс ямар нэгэн хариулт хэлээгүй ч төсөлд ирэх өндөр магадлалтай байна.