2013/01/05

Мичнүүдийн хаан энэ онд моодонд орох нь

Та бидний сайн мэдэх мичнүүдийн хаан Сүн-Үкүн-ий талаар өгүүлэх 2 ч бүрэн хэмжээний бүтээл энэ онд үзэгчдэд хүрэхээр болжээ. Хятадын уран бүтээлчдийн хувьд өөрсдийн домгийн бүтээлүүдийг үзэгчдэд дахин хүргэх болсон нь ази төдийгүй америк үзэгчдэд ч нэн таатай байгаа. Энэ төслүүд нь ч амжилттай хэрэгжсээр маш олон бүтээл төрөн гарч байна. Энэ талаар дараа нийтлэл оруулах учир Сүн Үкүнийн талаарх бүтээлийн мэдээллийг хүргэе.

 Эхний бүтээлийн хувьд The Monkey King нэртэйгээр 3D-р үзэгчдэд хүрэх бөгөөд гол дүрд жүжигчин Donnie Yen тоглож байгаа юм байна. Төсөл хэдийгээр 2010 онд эхэлсэн ч санхүүжилтийн улмаас багагүй хугацааг алджээ. 60 сая доллароор бүтэж буй уг бүтээл ирэх 7 сарын 4-нд үзэгчдэд хүрэх ажээ.
Киноны трайлер


A Chinese Odyssey бүтээлийн хувьд CJ7 киног бүтээсэн багийнхны бүтээл. Ирэх 2 сарын 13-нд нээлтээ хийнэ гэснээс өөр мэдээлэл хараахан гараагүй байна.