2013/01/11

85-дахь удаагийн Оскарын наадамд нэр дэвшигчид

Өнгөрөгч пүрэв гарагийн үдэш академийн зүгээс 85-дахь удаагийн Оскарын наадамд нэр дэвшигчдийг зарласан билээ. Ихэнх кино судлаач, киночдын таамгаас энэ удаагийн нэр дэвшигчид зөрсөн нь их хачирхалтай зүйл болж байна. Жил бүр бараг ижил гэмээр нэр дэвшигчид зарладаг Алтан бөмбөрцөгөөс ч энэ удаа хэд хэдэн төрөлд тэс ондоо сонголт хийжээ. Шилдэг найруулагч төрөлд л гэхэд Ben Affleck, Kathryn Bigelow нар харагдахгүй байгаа нь сонин. Энэ талаарх хэлэлцүүлэг ч гадуур  ид өрнөж байна. Ялангуяа Ben Affleck-т энэ жил нэр дэвших хангалттай шаанс байсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. THR-н тандалтаар л гэхэд Affleck хамгийн өндөр саналтай гарч байсан, DGA  хүртэх магадлал ч өндөр байгаа. Гэхдээ түүнийг энэ удаад өрсөлдөгчийн суудлаас хассан нь шилдгийн талаарх хэлэлцүүлэгт их өөрчлөлт авчирлаа. Өөрөөр хэлбэл шууд утгаараа шилдэг найруулагчийн өрсөлдөөн Steven Spielberg, Ang Lee нарийн хооронд болох нь ээ. Магадгүй DGA-н үр дүнч сонирхолтой болох бололтой.

Шилдэг бүрэн хэмжээний бүтээл төрөлд өрсөлдөгчдийг яг тийм ийм гэж хэлэхэд хэцүү ч "Amour" энэ төрөлд орж ирсэн нь өрсөлдөөнийг улам хурцатгаж байна. . Хэдийгээр Palme d'Or хүртсэн бүтээл Оскарт тийм хүчтэй байдаггүй ч шүүмжлэгчдийн зүгээс энэ оны хамгийн сайхан бүтээлээр уг киног нэрлээд байгаа.
           Оскарын чиг хандлага улс төртэй холбоотой байдаг талаарх яриа үеэс үед байсаар ирсэн. Хэрвээ энэ үнэн бол Argo, Lincoln, ZDT зэрэг бүтээлд Алтан хүн атгах өндөр боломж байна. Нөгөө талаас ZDT тийм ч олон хүний хайрыг татахгүй байх. Учир нь энэ бүтээл ЗГ-н зүгээс маш олон эсэргүүцэлтэй тулгарч байсан. Нээлтийн товыг нь хүртэл хойшлуулж АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар уг бүтээлийн ОУ-н нээлт болсон гээд саад тотгор олон байгаа нь бүтээлийн үнэлэмжид муугаар нөлөөлж болзошгүй.
           Эдгээр бүтээлээс гадна 11 төрөлд нэр дэвшээд байгаа "Life Of Pi"-г томоохон амжилт үзүүлж магадгүй гэж судлаачид үзэж байна. Магадгүй хэдэн жилийн өмнөх Slumdog Millionaire-н амжилтийг давтсан дорнын салхи болохыг ч үгүйсгэх аргагүй. Харин бүтээлийн дутагдалтай тал бол яахын аргагүй 3D. Үүнийг арт талын хандлагатай киночид эрс шүүмжилдэг. Зөвхөн энэ зүйлээс болж бүтээл өрсөлдөөнөөс гарах бүрэн боломжтой. Академийн 6000 орчим гишүүний дийлэнх буюу 60-д хувь нь 50 хүртэлх наснынхан байдаг гэхээр тэнд 3D-г мэдэрсэн хүмүүс цөөхөн л байгаа байх.

Гадаад хэл дээрх бүтээлийн төрөлд Amour илт ялалт байгуулах нь тодорхой. Гэхдээ Норвегчүүдийн Kon-Tiki болон канадуудын War Witch саналын чамгүй хувийг таллах байх. Харин багагүй амжилт үзүүлээд байсан Rust and Bone энэ төрөлд ороогүй нь жаахан харамсаар зүйл болж байна. Marion Cotillard-г ч шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших байх гэсэн таамаг талаар боллоо. Гэхдээ Оскароос бусад наадмуудад жүжигчин эмэгтэй шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа юм байна.

Эффектийн төрөлд байнга Weta-д ялагддаг байсан Rhythm and Hues студи энэ төрөлд 2 ч бүтээлээр оролцож байгаа нь тун сайшаалтай. Магадгүй энэ удаад Life of Pi-р өрсөлдөгчөө буулган авна биз ээ.

Lincoln 12,  Life of Pi 11 төрөлд нэр дэвшиж байгаагаараа хамгийн олон төрөлд нэр дэвшиж байгаа бүтээлүүдээр тодроод байна. Олон төрөлд нэр дэвшнэ гэдэг нь бүтээл хэр чанартай болсныг илтгэдэг. Энэ 2  бүтээл хамгийн гол өрсөлдөгчид ч байж болох юм.

Энэ жилийн Оскарын наадмын шилгүүдийг 2 сарын 24-ий өдөр Кодак театрт тодруулна. Ёслолын ажиллагааг хөтлөх эрхэм хүндэт үүргийг Ted баавгайд дуу оруулсан найруулагч Seth MacFarlane хүлээн авсан талаарх мэдээлэл гарчээ.


Шилдэг бүрэн хэмжээний уран бүтээл
"Amour"
"Argo"
"Beasts Of The Southern Wild"
"Django Unchained"
"Les Miserables"
"Life Of Pi"
"Lincoln"
"Silver Linings Playbook"
"Zero Dark Thirty"

Шилдэг найруулагч
Michael Haneke - "Amour"
Benh Zeitlin - "Beasts Of The Southern Wild"
Ang Lee - "Life Of Pi"
Steven Spielberg - "Lincoln"
David O. Russell - "Silver Linings Playbook"

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин
Denzel Washington - "Flight"
Hugh Jackman - "Les Miserables"
Daniel Day-Lewis - "Lincoln"
Joaquin Phoenix - "The Master"
Bradley Cooper - "Silver Linings Playbook"

Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин
Emmanuelle Riva - "Amour"
Quvenzhane Wallis - "Beasts Of The Southern Wild"
Naomi Watts - "The Impossible"
Jennifer Lawrence - "Silver Linings PLaybook"
Jessica Chastain - "Zero Dark Thirty"

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин
Alan Arkin - "Argo"
Christoph Waltz - "Django Unchained"
Tommy Lee Jones - "Lincoln"
Philip Seymour Hoffman - "The Master"
Robert De Niro - "Silver Linings Playbook"

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин
 Anne Hathaway - "Les Miserables"
Sally Field - "Lincoln"
Amy Adams "The Master"
Helen Hunt - "The Sessions"
Jacki Weaver - "Silver Linings Playbook"

Шилдэг кино зохиол
Michael Haneke - "Amour"
Quentin Tarantino - "Django Unchained"
John Gatins - "Flight"
Wes Anderson & Roman Coppola - "Moonrise Kingdom"
Mark Boal - "Zero Dark Thirty"

Шилдэг шинэчлэн бичсэн кино зохиол
Chris Terrio - "Argo
Lucy Alibar, Benh Zeitlin - "Beasts of the Southern Wild"
David Magee - "Life Of Pi"
Tony Kushner - "Lincoln"
David O. Russell - "Silver Linings Playbook"

Шилдэг гадаад хэл дээрх кино
"Amour"
"Kon-Tiki"
"No"
"A Royal Affair"
"War Witch"

Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино
"Brave"
"Frankenweenie"
"ParaNorman"
"The Pirates! Band Of Misfits"
"Wreck-It Ralph"

Шилдэг киноны дуу
"Before My Time" - "Chasing Ice"
"Pi's Lullaby" - "Life Of Pi"
"Suddenly" - "Les Miserables"
"Skyfall" - "Skyfall"
"Everybody Needs A Best Friend" - "Ted"

Шилдэг зураг авалт
Seamus McGarvey - "Anna Karenina"
Robert Richardson - "Django Unchained"
Claudio Miranda - "Life Of Pi"
Janusz Kaminski - "Lincoln"
Roger Deakins - "Skyfall"

Шилдэг эвлүүлэг

William Goldenberg - "Argo"
Tim Squyres - "Life Of Pi"
Michael Kahn - Lincoln
Jay Cassidy and Crispin Struthers - "Silver Linings Playbook"
William Goldenberg, Dylan Tichenor - Zero Dark Thirty

Шилдэг загвар дизайн

Jacqueline Durran - "Anna Karenina"
Paco Delgado - "Les Miserables"
Joanna Johnston - "Lincoln"
Eiko Ishioka - "Mirror Mirror"
Colleen Atwood - "Snow White and the Huntsman"

Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино
"5 Broken Cameras"
"The Gatekeepers"
"How To Survive A Plague"
"The Invisible War"
"Searching For Sugar Man"

Шилдэг визуал эффект
"The Hobbit: An Unexpected Journey"
"Life Of Pi"
"Marvel's The Avengers"
"Prometheus"
"Snow White And The Huntsman"

Шилдэг киноны хөгжимDario Marianelli - "Anna Karenina"
Alexandre Desplat - "Argo"
Mychael Danna - "Life Of Pi"
John Williams - "Lincoln"
Thomas Newman - "Skyfall"

Шилдэг нүүр хувиргалт
"Hitchcock"
"The Hobbit: An Unexpected Journey"
"Les Miserables"

Шилдэг дууны эвлүүлэг "Argo"
"Django Unchained"
"Life Of Pi"
"Skyfall"
"Zero Dark Thirty"

Шилдэг дууны найруулага
"Argo"
"Les Miserables"
"Life Of Pi"
"Lincoln"
"Skyfall

Шилдэг бэсрэг баримтат кино
"Inocente"
"Kings Point"
"Mondays At Racine"
"Open Heart"
"Redemption"

Шилдэг бэсрэг хүүхэлдэйн кино
"Adam And Dog"
"Fresh Guacamole"
"Head Over Heels"
"Maggie Simpson In The Longest Daycare"
"Paperman"

Шилдэг бэсрэг кино
"Asad"
"Buzkashi Boys"
"Curfew"
"Death Of A Shadow"
"Henry"