2013/01/15

"Сайн уу? Амьдрал минь-2"-т өөрийн хувь нэмрийг оруулах боломж

Найруулагч З.Батболд "Сайн уу? Амьдрал минь " киноныхоо ээлжит ангийг бүтээх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл тун удахгүй кино төслийн ажил нь эхлэх гэж байгаа юм байна. Энэ талаар найруулагч өөрийн фэйсбүүк хуудсандаа
"Эрхэм танд "Big Line" film  мэндчилж байна. Манай студи болон Guys 666 хамтлагийн дуучин, жүжигчин Бат-Ундрал нар хамтран Сайн уу? Амьдрал минь киноны 2-дугаар ангийг бүтээх гэж байна. Эрхэм найз минь энэ кинонд та хэнийг тоглуулах хүсэлтэй байгаагаа сэтгэгдэл үлдээж бидний ажилд туслана уу. Та өөрийн дуртай жүжигчин дуучин, хамтлагийн нэрийг бичээд л болно. Хүндэтгэн ёслосон: Найруулагч З.Батболд"
гэсэн санал тавьсан байна. Хэрвээ та уг төсөлд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл найруулагчийн фэйсбүүк хуудас руу энд дарж ороод сэтгэгдлээ үлдээгээрэй.