2012/12/05

Усан ертөнц (Waterworld) кино дахин хийгдэж магадгүй

Universal Pictures -аас 1995 онд бүтээж байсан шинэжлэх ухааны уран зөгнөлт "Усан ертөнц" (Waterworld) киног дахин хийх тухай яриа гарлаа. Жүжигчин Kevin Costner гол дүрийг нь бүтээсэн энэ кино 175$ сая ам.долларын төсөвтэйгээр бүтээгдэж тухайн үеийн хамгийн үнэтэй бүтсэн киноны жагсаалтад орж байсан юм. Өдгөө ч энэ жагсаалтийн нэлээд дээгүүр байранд бичигдсэн хэвээр байгаа нь дамжиггүй.

Хэдийгээр өндөр өртөгтэй бүтээгдсэн ч энэ кино тухайн үедээ ашигаа өгч чадаагүй юм.  Ингэж hollywood-д гарсан хамгийн том "шаталт"-ийн түүхийн эзнээр энэ кино тодорч байлаа.


Харин уг кино дахин хийх, эсвэл үргэлжлэл ангийг хийж магадгүй гэнэ. Хэрэв үүнийг хийхгүй бол Universal-ийнхан өөрийн оролцоот SyFy Universal кабелийн сувгаараа телевизийн олон ангит кино болгон гаргахыг ч үгүйсгэхгүй байна.