2012/12/07

Халзан толгой Vin Diesel-ийн Riddick киноны анхны poster

Жүжигчин Vin Diesel-ийн кареерыг шинэ түвшинд гаргаж чадсан кино бол 2000 онд бүтээгдсэн, шинжлэх ухааны уран зөгнөлт Pitch Black кино. Энэ киног бид Riddick гэж товч нэрээр нь илүү таних байх. Киноны найруулагчаар David Twohy ажилласан бөгөөд энэ төсөл нь түүний амжилттай бүтээсэн төслүүдийн нэг юм.


Улмаар 2004 онд уг киноны үргэлжлэл The Chronicles of Riddick кино гарсан. Ингэснээр энэ төрлийн брэнд нэр бий болсон. Ашиг орлогын хувь 100$ илүү сая ам.долларын өртөгөөр бүтээгдээд дөнгөж зардалаа нөхсөн орлогыг boxoffice-оос олсон байдаг. Харин DVD борлуулалт чамлахааргүй дүнг кино бүтээгчиддээ өгсөн юм.


Ямартай ч уг кино цуврал култ (cult) болтлоо үзэгчдийг байлдан дагуулж чадсан байдаг. Тэгвэл Universal Pictures болон кино багийнхан уг киноны 3 дахь бүрэн хэмжээний кино Riddick-г ирэх онд үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Гол дүрд мэдээж Vin Diesel тоглосон. Түүний дүртэй анхны постер гарчээ.