2012/12/15

Tron-ы кибер ертөнцдөх дайн эхэллээ

Энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой мэдээ бол Диснэй кино компанийн зүгээс Tron: Legacy киноны үргэлжлэлийг хийх болсон талаарх мэдээлэл юм. Өмнө нь хийнэ хийхгүй гэж маш олон мэдээлэл гарч байсан ч энэ удаад бол баттай болж байх шиг байна. Tron цувралын ээлжит бүтээлийн зохиолчоор олонд төдийлөн танил биш кино зохиолч Jesse Wigutow ажиллахаар болжээ. Найруулагчийн хувьд өмнөх ангийн найруулагч болох Joseph Kosinski ажиллах эсэх нь тодорхой бус байгаа ч  компанийн зүгээс киног найруулах санал тавьсан байна. Мөн түүнчлэн гол дүрийн баатар Flynn-ий дүрд өмнөх ангийн жүжигчин Garrett Hedlund тоглох юм байна. Тэрбээр киноны ээлжит анги хийгдэх болсонд маш сэтгэл хангалуун байгаа гэнэ.