2012/12/18

The Smurfs 2 киноны trailer гарлаа

Өнгөрсөн онд Sony Animation-ээс гаргасан алдарт анаахай нарын түүхийг өгүүлсэн The Smurfs кино ирэх 2013 онд дахин үргэлжилж гарахаар болсон билээ. Энэ удаад эсрэг тал Gargamel өөрийн шидийг ашиглан шинэ төрлийн Smurf бүтээн түүнийхээ тусламжтай жинхэнэ анаахай нарын хүчийг өөртөө авахаар хичээх аж.

Уг киног гурамсан бүтээл болж гарна гэсэн яриа гараад байгаа. Эхний анги дэлхийн кино зах зээлээс нийт 563$ сая ам.долларыг цуглуулж хит болж чадсан бол ямартай ч хоёрдахь анги нь ийнхүү кино болох замдаа гарлаа.


Ирэх оны 7-р сард дэлгэцнээ гарах The Smurfs 2 киноны найруулагчаар өмнөх ангийг найруулж байсан Raja Gosnell дахин ажиллах юм. Ингээд албан ёсны анхны танилцуулгыг хүлээн авч үзэцгээе.