2012/12/20

The Hangover Part 3 киноны анхны албан ёсны зураг

Шоуны маргааш шарталт хэрхэн үргэлжилдэгийг жинхэнэ утгаар нь харуулсан инээдмийн The Hangover кино 3 дахь ангийн төсөл дээрээ явж байна. The Hangover 2 кино өмнөх The Hangover киноны үйл явдлыг давтсан гэж кино шүүмжлэгчид үзсэн хэдий ч инээдмийн киноны түүхэнд хамгийн их ашиг орлого олсон кино болж амжилт тогтоож байсан түүхтэй.

Тэгвэл The Hangover 3 кино мөн л шарталтын маргаашх адал явлыг өгүүлнэ. Энэ удаад Alan-ны түүх дээр тулгуурлан бүтээгдэж байгаа бөгөөд дэлхийн аюултай хотуудын нэг Мексикийн Тижуана хотод үйл явдал өрнөнө.
 
Las Vegas-ийн гудамжнаа өлсгөлөн чонын сүрэг алхаж явна

Warner Bros. Pictures-ээс гаргаж буй найруулагч Todd Phillips-ийн бүтээл The Hangover Part 3 инээдмийн кино ирэх 2013 оны 5-р сарын 24-нд нээлтээ хийх юм. Кино бүтээгчдийн зүгээс уг киноны албан ёсны анхны зургийг онлайн түгээсэн нь энэ.

Ken Jeong энэ удаад жинхэнэ зэвүүн зангаа харуулна