2012/12/22

The Croods сонирхолтой хөдөлгөөнт постер

Эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн агуйн хүмүүсийн анхны гэр бүлд нэгэн өдөр хачирхалтай зүйл тохиолдоно. Тэр бол газар хөдлөлөөс үүдсэн цоо шинэ ертөнц юм. Өмнө нь тэдний байнга хардаг байсан уулс хэдэн хэсэгт хуваагдаж харин оронд нь гоо үзэсгэлэнгээрээ гайхуулсан гайхамшигт байгаль гарч ирнэ. Ингээд л адал явдал эхлэх нь тэр.

Энэ бол DreamWorks Animation-ий ирэх хавар үзэгчдэд хүргэх The Croods киноны оршил хэсэг. Уг бүтээлд кино сонирхогчид маш их итгэл тавьж байгаа бөгөөд ирэх оны blockbuster болох нь бараг тодорхой биз ээ. Ингээд тус киноны зүгээс хамгийн сүүлд гаргасан хөдөлгөөнт постерийг хүргэж байна. Киноны талаарх бусад мэдээллийг эндээс сонирхоорой.