2012/12/19

The Expendables 3 кинонд Jackie Chan

Жүжигчин Sylvester Stallone 2009 оны нэг л өглөө хуучин хөгшчүүлээ цуглуулаад цагтаа цалгиж явсан сайхан дурсамжаа сэдрээхээр шийдсэн нь лавтай. Ингээд л 2010 онд анхны The Expendables кино дэлгэцнээ гарсан. Кино шүүмжлэгчид маш муу эсвэл маш сайн кино болж магадгүй гэсэн хүлээлтээр уг киног хүлээн авч үзсэн хэдий ч алтан дундаж үнэлгээг уг кинонд өгсөн.

The Expendables 80$ сая ам.долларын өртөгтэйгээр бүтээгээд нийт 270$ сая илүү ам.долларын орлого олсон. Санамсаргүй гэж хэлж болохуйц байдлаас боломжийн гарц олж харсан Sylvester Stallone уг киноныхаа үргэлжлэлийг хийн өнгөрсөн 8-р сард дэлгэцнээ гаргасан бөгөөд 100$ сая ам.долларын төсөвтэй бүтсэн кино 312$ сая ам.долларын орлогыг эзэддээ авчирсан нь тэдэнд урам өгсөн нь гарцаагүй бизээ.

Тэгвэл Stallone уг киноны 3-р ангийн талаар бодоод эхэлсэн. Мөн л хуучний шилдэгүүдийг цуглуулахыг хичээнэ. Эхний ээлжинд Nicolas Cage, Harrison Ford, Wesley Snipes, Clint Eastwood гэсэн нэрс хүчтэй яригдаад байгаа. Тэгвэл саяхан нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан нь тулааны урлагийг хошин өнгө төрхөөр харуулж чаддаг жүжигчин Jackie Chan уг кинонд тоглож магадгүй гэсэн мэдээлэл байна.

Stallone-ийн зарим ярилцлагын агуулгад энэ талаар өгүүлж байж болзошгүй мэдээллүүд гарсан байна. Саяханы нэгэн ярилцлагандаа хэд хэдэн хэсэгт онцгой туслах дүр оруулахаар хичээж байгаа гэсэн байна. Jackie Chan багийн бүрэлдэхүүн болон алалцаад явахгүй ч зарим нэг газар гараад нүдэлцээд өнгөрөхөд яагаад болохгүй гэж :)