2012/12/06

"Terminator 5" одоо асуудалгүй боллоо

Skynet болон хүн төрөлхтний хооронд өрнөсөн кибер дайны ээлжит нэгэн түүх дэлгэцийн бүтээл болох эхлэл тавигдлаа. Удаан хүлээн Terminator 5 төсөл продюсероо сонгожээ. Кино компанийн зүгээс тус бүтээлийн ерөнхий продюсероор сүүлийн үед маш амжилттай яваа продюсер Megan Ellison -г сонгосон байна. Түүний хувьд хамгийн сүүлд Zero Dark Thirty киноны продюсероор ажилласан бөгөөд энэ кино яг одоо холливүүдийн шүүмжлэгчдийн дунд жинхэнэ сенсаци тариад байгаа билээ.
Terminator
Шинэ төслийн хувьд санхүүгийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй боллоо. Өөрөөр хэлбэл бүх   л бүтэн Ellison гэр бүлийнхэн уг бүтээлд анхаарал тавихаар болжээ. Одоо зөвхөн жүжигчдийн баг болон киног бүтээх студийн эрэлд киног санхүүжүүлэгчид анхаарал хандуулах болж байна.
Tom Cruise
Кино сонирхогчдийн таамгаар шинэ төсөлд Tom Cruise гол дүрд тоглох магадлал хамгийн өндөр байна. Учир нь Ellison гэр бүлийн таалалд тэрбээр хамгийн их нийцдэг гэнэ.