2012/12/03

"Star Trek Into Darkness" анхны постер нийтлэгдлээ

Оддын аяны шинэ ангийн трайлер энэ 7 хоногт кино сонирхогчдод хүрнэ. Тэгвэл кино багийнхны зүгээс энэ үйл явдлаас урьтаж киноны постерийг нийтэд ил болгожээ. Өмнөх ангийн үргэлжлэл болсон энэ ангийг найруулагч J.J. Abrams "Star Trek Into Darkness" нэртэйгээр үзэгчдэд ирэх оны 5 сарын 17-нд 3D-р хүргэх юм. Кино багийн жүжигчдийн бүрэлдхүүнд өөрчлөлт ороогүй бөгөөд эхний ангийн баатруудтай энэ ангид ч уулзах юм байна.
Ахмад Кирк мөхөж буй дэлхийд /Зураг дээр дарж томоор хараарай./
Киноны үйл явдлын хувьд зогсошгүй мөнхийн хүчийг устгасан Киркийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирснээр эхлэдэг. Харин тэднийг дэлхийд газардахад энэ ертөнц бүхэлдээ дайны талбар болсон байх болно.