2012/12/27

Song Hye Kyo хятад бүсгүйн дүрээр

Хятадын алдарт найруулагч Wong Kar-wai-н "The Grandmaster" кино ирэх 1 сарын 8-нд хятадад нээлтээ хийнэ. Хэдийгээр ОУ-н зах зээлд киног үзэхийг хүсч байгаа маш олон хүн байгаа ч найруулагч болон кино студийн зүгээс ОУ-н нээлтийн товыг хараахан зарлаагүй байна.

Тулааны урлагийн нэрт мастер Yip Man-ий тухай өгүүлэх киноны онцлох зүйл бол яахын аргагүй солонгосын нэрт жүжигчин Song Hye Kyo юм. Тэрээр уг бүтээлд Yip Man-ий халамжит гэргийн дүрийг бүтээж байгаа бөгөөд энэ талаараа жүжигчин "Энэ кинонд дүр бүтээх боломж олдсонд маш их баяртай байна. Кинонд тоглосноор надад Хятадын ард түмний соёл, уламжлал, зан заншлыг судлах боломж олдсон. Мөн хамгийн их таалагдсан зүйл нь хятад эмэгтэйн үндэсний хувцас. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг төгс харуулж байгаа мэт надад санагдсан." гэжээ. 

Ингээд тус киноны Song Hye Kyo-н дүрийн зургуудыг хүргэж байна.  Киноны трайлер болон бусад мэдээллийг энд дарж уншаарай.