2012/12/20

Sherlock Holmes 3 хүлээлгэсээр

125 жилийн настай, царайлаг, олонд нэр хүндтэй залуу бол Sherlock Holmes. Энэ дүрээр олон зуун кино бүтээгдсэн байдаг. Одоо л гэхэд BBC телевиз Sherlock, CBS телевиз Elementary гэсэн цувралыг түүний дүрээр бүтээгээд байна. Мөн Warner Bros-ийн гарт дөнгөж халууханаараа байгаа амжилттай борлогдох Sherlock байна.

Найруулагч Guy Ritchie-ийн 2009 онд бүтээсэн Sherlock Holmes кино 90$ сая ам.доллараар бүтээгдээд дэлхийн кино зах зээлээс нийт 524$ сая ам.долларыг олж хит болсон бол уг киноны удаах анги, 2011 оны Sherlock Holmes: A Game of Shadows кино 125$ сая ам.доллараар бүтээгдээд мөн л 543$ сая ам.долларын ашиг орлого олсон байдаг.


Нэг анги нь л гэхэд хангалттай хагас тэбум ам.долларыг Warner Bros-д авчирдаг ийм том мөнгөний уурхайг тэд цааш ажиллуулахыг хүсэх нь мэдээж юм. Иймээс тэд өнгөрсөн онд Iron Man 3 киноны зохиол дээр ажиллаж байсан Drew Pearce-ийг Sherlock Holmes 3 киноныхаа зохиолыг бичүүлэхээр хөлсөлсөн. Энэ нь ч учиртай учир нь Iron Man 3 кинонд Robert Downey Jr тоглож байгаа. 


Харамсалтай нь жил өнгөрөөд байхад Sherlock Holmes 3 киноны зураг авалт ч эхлээгүй байна. Учир нь гол дүрийг бүтээж буй Robert Downey Jr -ийн Iron Man 3 төсөл нь дуусахыг мөн зохиолч Pearce -ийн зохиолоо бүрэн дуусагахыг Warner Bros хүлээсээр байгаа юм. Ямартай  ч Warner Bros шинэ төслөө амжилттай борлогдоно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэйгээр хүлээсээр байна.