2012/12/05

Сэрчмаа кино бүтээж байна

Цагтаа "Хайрын дууч" хэмээгдэж явсан дуучин Сэрчмаа урлагт эргэн ирээд удаагүй байна. Хэдий тийм ч тэрээр хөгжмийн урлаг болоод кино урлагийг хослуулахаар шийдсэн бололтой. Өмнө нь "Тэнгэрийн ивээл" кинонд дүр бүтээж мөн дууг нь дуулж явсан тэрээр өдгөө өөрөө киногоо продюсерлаж өөрөө гол дүрд нь тоглосон шинэхэн бүтээлээ гаргахаар зэхээд байна.

Хятад, Германы баг болон "Sally’s" продакшин гээд гурван улсын хамтарсан кино бүтээгдэж байгаагаараа онцлог гэнэ.

Кинонд дуучин Сэрчмаа өөрийн амьдралын талаар өгүүлэх бөгөөд "Би явлаа, баяртай" гэсэн нэртэйгээр гаргана гэсэн мэдээлэл байна. Уг кино шинэ оны дараагаар үзэгчдэд хүргэхээр төлөвлөгджээ.