2012/12/15

Pacific Rim: Домгийн мангас болон аварга роботуудын тулаан

Зөгнөлт киноны төрөлд томоохон төлөөлөгчдийн нэгээр зүй ёсоор тооцогддог найруулагч Guillermo del Toro-н ирэх оны зун үзэгчдэд хүргэх "Pacific Rim " киноны анхны тайлер , постер кино сонирхогчдод хүрлээ.

Түүний энэ удаагийн бүтээлд япончуудын домгийн мангас Кайжугийн тухай гарах бөгөөд жүжигчдийн багийн бүрэлдхүүнд Charlie Hunnam, Idris Elba, Charlie Day, Rinko Kikuchi, Max Martini, Rob Kazinsky, Clifton Collins Jr. , Diego Klattenhoff зэрэг жүжигчид дүр бүтээж байгаа аж.

Кино төсөл 2010 онд эхэлсэн бөгөөд тухайн үед Legendary Pictures -нхэн Guillermo del Toro найруулагчид 25 хуудас кино зохиол өгч кино бүтээх санал тавьсан байна. Улмаар 150 сая долларын санхүүжилт өгч кино төсөл бүрэн утгаар хэрэгжиж эхэлжээ.

Төсөл эхлэж байхад киноны гол дүрүүдийн нэгд жүжигчин Tom Cruise дүр бүтээхээр тохиролцсон байсанч уг дүрээсээ хожим татгалзаж оронд нь жүжигчин Idris Elba дүр бүтээжээ.
Kaiju
Кинонд эрдэмтэд далайн ёроолоос Kaiju нэртэй нэгэн аварга биет мангасыг олох бөгөөд улмаар тэрхүү мангас амилж бүгдийг сүйтгэж эхэлдэг аж. Харин түүний эсрэг 2 цэргээр удирдуулдаг Jaeger нэртэй роботыг цэргийнхэн тулалдуулах болно. Ингээд Jaeger-үүд тулаанд ялагдаж зөвхөн ганц робот л үлддэг аж. Тэр робот хэрхэн тулалдахаас л хүмүүсийн ирээдүй шийдэгдэх болно.

Ингээд тус киноны трайлерийг та бүхэнд хүргэе.