2012/12/22

Mortal Kombat дахин нэг жилээр хойшиллоо

New Line Cinema болон Warner Bros кино компанийнхан найруулагч Kevin Tancharoen-тай хамтран Mortal Kombat -н цоо шинэ бүрэн хэмжээний бүтээлийг 2014 онд үзэгчдэд хүргэхээр болоод байгаа билээ. Энэ онд үзэгчдэд хүрнэ гэж байсан уг бүтээл жилээр хойшлогдож харин үүний оронд вэб цуврал дахин үргэлжлэхээр болсон. Тэгвэл шинээр гарах уг вэб цувралд Jax-н дүр гарахгүй юм байна. Энэ талаар жүжигчин Michael Jai White өөрийн твитер хуудаснаа "Вэб цувралд би дахин дүр бүтээхгүй харин бүрэн хэмжээний бүтээлд эргэн ирэх болно." гэжээ.