2012/12/03

Monsters University анимешны постерууд

Disney-ээс алдарт Monsters, Inc анимешинаа 3D-р дахин гаргахаар болсон. Тэгвэл тэд уг түүхийн өмнөтгөлийг өгүүлэх удаах анги Monsters University анимешиныхаа хос постерыг Monsters, Inc 3D сурталчилгаатай хамт үзэгчдэд хүргэлээ. Киноны Mike Wazowski (Billy Crystal) болон James P. "Sulley" Sullivan’s (John Goodman) нарын их сургуулийн хөгжилтэй түүхийг өгүүлэх юм. Постер энэ хоёрын оюутан цагийн харилцааг тодорхой өгүүлэхүйцээр дүрсэлсэн байна.


Monsters University анимешинд Steve Buscemi, Dave Foley, Julia Sweeney, Joel Murray, болон Peter Sohn нар мөн дуу оруулж буй.  Monsters, Inc анимешин 3D-р ирэх 12-р сарын 19-нд үзэгчдэд дахин хүрэх бол удаах анги Monsters University мөн л 3D-р ирэх 2013 оны 6-р сарын 21-нд нээлтээ хийх юм.