2012/12/15

Man of Steel: Супер нэгний түүх

Найруулагч Zack Snyder-н Man of Steel киноны ээлжит трайлер кино сонирхогчдод хүрлээ. Найруулагчийн ур чадвараа батлан харуулах түүний энэ удаагийн бүтээлийн гол дүрд жүжигчин Clark Kent тоглож байгаа бөгөөд тэрбээр кино ертөнцөд цоо шинэ супер залууг бий болгох гэж байна. Киноны бусад дүрүүдэд Amy Adams, Michael Shannon, Kevin Costner, Diane Lane, Laurence Fishburne, Antje Traue, Ayelet Zurer, Christopher Meloni, Russell Crowe нар тоглож байгаа юм.

Уг бүтээлийн хувьд Charles Roven /The Dark Knight Rises/, Christopher Nolan, Emma Thomas /Inception/, Deborah Snyder /300/ зэрэг холливүүдэд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн продсерүүд ажиллаж байгаагаас гадна кино зохиолыг David S. Goyer бичсэн гэдгээрээ онцлог юм.Үүнээс гадна уг бүтээлийг Batman-ий гурамсан бүтээлтэй нэгдэж шинээр хийгдэх Justice League-н бүрэн хэмжээний бүтээлтэй холбогдож магадгүй гэсэн шум гараад байна.


Ингээд киноны шинээр гарсан трайлерийг та бүхэнд хүргэж байна.