2012/12/05

Магнай дарга монголын кино театруудтай үзэлцэнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр монголд шуугиан тариад байгаа гол хүн болж байна. Магнай байхад МХЕГ ч байх хэрэггүй болж байна. Иргэд эрх нь зөрчигдөхөөрөө телевиз дуудна гэдэг байсан бол одоо Магнайд хэлнэ гэдэг болсон гэнэ.

Саяхан О.Магнай даргад нэгэн гомдол ирсэн нь монголын кино театруудын ашгийн хувь хуваалтын талаарх мэдээлэл байсан аж. Түүний хэлж байгаагаар Тэнгис, Өргөө зэрэг кинотеатр нь тасалбарын ашгийн 60 хувийг авна гэж кино уран бүтээлчдэд шахалт үзүүлдэг. Хэрэв үүнийг зөвшөөрөхгүй бол киног нь гаргахгүй, дараагийн хүлээж байгаа кино зөндөөн байна гэдэг гэнэ. Үүнийг таслан зогсооно гэсэн байна.