2012/12/03

Justice League -н эсрэг ямар этгээд хүч үзэх вэ?

Ирэх 2015 он комик сонирхогч киночдын хувьд маш сонирхолтой жил болж өнгөрнө. Учир нь DC болон Marvel -н зүгээс өөрсдийн супер баатруудын тухай өгүүлэх томоохон хэмжээний кино төслүүдээ энэ онд гаргах юм. Marvel- н хувьд Avengers 2 кино төслөө аль хэдийнээ эхлэчихээд байгаа бол харин DC-нхний хувьд одоо дөнгөж кино зохиол болон жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажил дээрээ л явж байна.
Justice League кино төслийн хувьд сонирхогчдын зүгээс маш их анхаарал хандуулж байгаа учир ийм том алтан боломжийг Warner Bros-нхон зүгээр өнгөрөөхийг хүсэхгүй байна. Киноны жүжигчдийн багт л гэхэд өсөж яваа хамгийн шилдэг жүжигчдийг тоглуулахыг зорьж байгаа нь тодорхой. Үүний илрэл ч байж болохоор томоохон цуу ярианы нэг бол Joseph Gordon-Levitt Batman-ий дүрийг шинээр гаргаж ирэх болсон талаарх яриа юм. Хэдийгээр жүжигчин үүнийг үгүйсгэж байгаа ч ихэнх иймэрхүү цуу үг биелэдэг жишиг холливүүдэд тогтоод байгаа билээ.
Кино зохиолын ажил одоо ид явагдаж байгаа. Will Beall-н найруулан бичиж байгаа адал явдал тодорхой болоогүй байгаа ч түүний ажилд хөндлөнгөөс томоохон уран бүтээлчид зөвлөгөө өгч байгаа талаар ч яриа гараад байгаа. Эдгээрийн дунд алдарт Nolan ч байгаа сурагтай. Superman, Batman, Green Lantern, Wonder Woman, Aquaman, Flash зэрэг DC-н томоохон баатрууд энэ ангид нэгдэх нь тодорхой. Энэ бол энгийн асуудал харин эсрэг талд хэн байх талаарх яриа л сонирхогчдод сонин байгаа. Тэгвэл эсрэг талын гол дүрээр Superman-ий мөнхийн дайсан харанхуйн хаан Darkseid байж магадгүй талаарх яриа гарчээ.