2012/12/10

Joseph Kosinski-н ертөнцийн өөр нэгэн түүхийн трайлер гарлаа

Зөгнөлт кинонд гаршаад байгаа найруулагч Joseph Kosinski-н шинэ бүтээл болох "Oblivion" киноны анхны трайлер болон постер гарчээ.Уг киноны гол дүрд жүжигчин Tom Cruise болон Olga Kurylenko нар тоглож байгаа юм байна. Кино ирэх 4 сарын 19-нд нээлтээ хийнэ.

Кинонд манай гарагийн сүйрлийн үеийн тухай гарах бөгөөд дэлхий ертөнц тэр чигтээ хар үүлэнд бүрхэгдэж хүн төрөлхтөн бараг л үгүй болсон байна. Харин тэдний оронд маш өндөр технологи бүхий харийнхан манай гараг дээр оршин суух ба тэд цөөн тооны үлдсэн хүмүүстэй дайтсан хэвээр байх ажээ. Харин нэгэн шилэгдмэл залуу энэ бүхэнд төгсгөл тавих болно. Тэр түүхийг эргэн санана.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.