2012/12/25

Jackie Chan-ы шинэ бүтээл кинотеатруудыг халууруулж байна

Тулаант киноны мастер алдарт жүжигчин Jackie Chan-ы шинэхэн бүтээл болох "Chinese Zodiac" өнгөрөгч 12-ы өдөр өмнөд хөршид маань нээлтээ хийсэн байна. Armour of God II: Operation Condor киноны үргэлжлэл хэлбэрээр бүтсэн уг бүтээл Хятадын кинотеатруудад дэлгэцнээ гарсан даруйдаа Avatar киноны ашиг орлогын амжилтыг эвдэж нийт 43 сая юанийн ашгийг зөвхөн нээлтийн өдрөө олжээ.

Түүнчлэн алдарт жүжигчин маань уг бүтээлээрээ Геннисийн 2 ч батламжийн эзэн болсон байна. Геннисийн хорооноос түүнд амьд байгаа хамгийн шилдэг орлон тоглогчгүй жүжигчин болон 1 кинонд хамгийн олон үүрэг гүйцэтгэсэн кино уран бүтээлч гэсэн тодорхойлолтой батламж өгчээ. Тэрээр шинээр үзэгчдэд хүрсэн кинондоо жүжигчин, зохиолч, найруулагч, продюсер, зураглаач, хөгмийн зохиолч гэх мэт бүхий л ажлыг гүйцэтгэсэн байна.

Жүжигчний хувьд ирэх онуудад хэд хэдэн томоохон бүтээлд дүр бүтээнэ. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь мэдээж Police Story-н шинэ анги болон Expendables 3 юм.

Киноны трайлер болон бусад мэдээллийг эндээс үзээрэй.