2012/12/18

itisMovie Awards 2012 санал хураалт эхэллээ

Өнгөрсөн оноос эхлэн тухайн жилдээ гарсан монгол кинонуудаас хамгийн шилдэг киног ITISMOVE үзэгчдийн саналаар тодруулах болсон. Энэ уламжлалаа 2012 онд ч мөн үргэлжлүүлж байна. Удахгүй улиран одох 2012 онд монголын кино урлагт шинээр 27 бүрэн хэмжээний уран сайхны кино мэндлэн үзэгчдийн хүртээл болсон байна. Харин айл бүрийн хойморт залрах цэнхэр дэлгэцнээ 5 телевизийн олон ангит кино цацагджээ.

2012 онд гарсан монгол кинонуудаас өөрийн хамгийн шилдэг гэж дүгнэж буй киногаа дараах хаягаар орж like хийн саналаа өгнө үү.
http://awards2012.itismovie.net/