2012/12/25

Хурд - Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг (Ану хатан OST)

Шүүдэр продакшинаас бүтээж буй  Ану хатан түүхэн уран сайхны кино ирэх оны эхний кино үзвэр болон танд хүрэх гэж байна. Үүнээс өмнө кино уран бүтээлчид уг киноныхаа дууны клипыг гаргалаа. Хурд хамтлагийн дуулсан Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг дууны үг, аяыг Д.Өлзий-Орших (Өөжгий) бичсэн байна.

Гитарчин Өөжгий уг дууныхаа талаар өөрийн facebook хуудсанаа
Би энэ киноны дууг яг хүссэнээээ хийж дууслаа.Aerosmith -ийн Armagedon-ых шиг дуу хийж үзмээр байсан. Санаандаа хүрлээ. Анхны удаа rock ballad хийж үзэв.
гэж бичсэн байна.

Ану хатан түүхэн уран сайхны кино ирэх 2013 оны 1-р сарын 18-нд кино театрын дэлгэцнээ гарна.