2012/12/15

Ghibli-с ирэх онд гаргах бүтээлүүдээ танилцууллаа

Японы алдарт Ghibli студийн зүгээс ирэх онд үзэгчдэд 2 бүрэн хэмжээний уран бүтээлийг хүргэхээр болсноо зарлалаа. The Wind is Rising нэртэй дэлхийн 2-дугаар дайны тухай өгүүлэх бүтээлийг алдарт найруулагч Hayao Miyazaki зохиолыг нь бичиж найруулж байгаа бол The Tale of Princess Kaguya нэртэй япончуудын домгоос сэдэвлэсэн бүтээлийг Grave of the Fireflies киногоороо алдаршсан Isao Takahata найруулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл японы анимэшн киноны загалмайлсан эцгүүд ирэх онд өөрсдийн бүтээлээ та бүхэнд хүргэх нь ээ.
The Tale of Princess Kaguya

The Wind is Rising