2012/12/25

DreamWorks-ын Turbo анимешины trailer

Dreamworks Animation-ынхан өнгөрсөн 2011 оноос Turbo төслийг хэрэгжүүлэхээр идэвхитэй ажилласан. Хүн бүрийн мэдэх Snail Mail тоглоомтой төстэй сэдвээр бүтээгдэж буй уг анимешины найруулагчаар Madagascar анимешины зул сарын баярт зориулан гаргасан тусгай анги 2009 оны Merry Madagascar киног найруулж байсан, аниматор David Soren ажиллаж байгаа юм. Тэрээр уг киног бүтээх санаагаа өөрөө санаачлан DreamWorks-т танилцуулан ийнхүү төсөл болгож чадсан юм.

Анх өөрийн 6 настай хүүгийнх нь уралдааны машин болон түүний өмнө байх эмгэн хумсыг хараад энэ санаагаа олсон байна.  Ингээд өнгөрөгч 12-ны өдөр Les Misérables киноны өмнө анх үзэгчдэд хүргэсэн Turbo анимешины трайлерыг сонирхоцгооё.