2012/12/04

Choi Min-Sik Азийн шилдгээр 3дахь удаагаа тодорлоо

Өнгөрөгч оны 11 сарын 23-ы өдөр Ази номхон далайн орнуудын дэлгэцийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах Asia Pacific Screen Awards болж өнгөрлөө. Энэхүү наадмын тэргүүн дээд шагнал болох шилдэг бүрэн хэмжээний кино бүтээлийн шагналыг Румыний найруулагч Cristian Mungiu-н "Beyond the Hills" кино авсан байна.
Nameless Gansster киноны хэсэг
Харин тус наадмын хамгийн бахархам ялалтыг солонгосын нэрт жүжигчин Choi Min-Sik байгуулжээ. Тэрбээр уг кино наадмаас эрэгтэй гол дүрийн төрөлд 3дахь удаагаа шагнал хүртсэн байна. Энэ удаад жүжигчин маань Nameless Gangster кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.