2012/12/10

Бурхан өршөөг МУСК МҮОНТ-р гарна

"Аз жаргал the bad boy", "Сайн уу амьдрал минь", "Гоёлын даашинз", "Боолын гэрээ", "Цасан охин" зэрэг киногоороо Монголын кино урлагийн ертөнцөд шинэ тэсрэлт хийж чадсан найруулагч З.Батболдын ахалсан "Big Line Film" студийнхэн энэ оны эхээр "Бурхан өршөөг" эмгэнэлт инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн юм. Тухайн үед монголын улс төр ид халалттай буюу сонгуулийн үе байсан учраас уг кино нь сонгуулийн ямар нэг сурталчилгаа PR-тай гэсэн шалтгаанаар кино театрын дэлгэцнээс бууж байсан юм.


Тэгвэл энэхүү киног бид өнөөдөр орой МҮОНТ-р 22 цагт хүлээн авч үзэх боломжтой болсон байна. Энэ талаар найруулагч З.Батболд өөрийн facebook хуудсандаа хэлэхдээ:
- Өнөөдөр миний хувьд хамгийн сайхан өдрүүдийн нэг болж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэхийлсэнээсээ болж намчирхалын үүднээс хэлмэгдэж, театрын дэлгэцнээс буусан киног маань Монголын үндэсний олон нийтийн телевизээр өнөөдөр орой гаргахаар боллоо.
гэсэн байна.

Бурхан өршөөг МУСК бусад мэдээллийг эндээс.