2012/12/10

Box office: 20121210 Skyfall


1. Skyfall: Өнгөрөгч 7 хоногт: $11 сая, нийт: $262 сая
2. Rise of the Guardians: Өнгөрөгч 7 хоногт: $10.5 сая, нийт: $61.9 сая
3. The Twilight Saga: Breaking Dawn - Part 2: Өнгөрөгч 7 хоногт: $9.2 сая, нийт: $269 сая
4. Lincoln: Өнгөрөгч 7 хоногт: $9.12 сая, нийт: $97.3 сая
5. Life of Pi: Өнгөрөгч 7 хоногт: $8.3 сая, нийт: $60.9 сая

6. Playing for Keeps: Өнгөрөгч 7 хоногт: $6 сая, нийт: $6 сая
7. Wreck-It Ralph: Өнгөрөгч 7 хоногт: $4.9 сая, нийт: $164 сая
8. Red Dawn: Өнгөрөгч 7 хоногт: $4.26 сая, нийт: $37.3 сая
9. Flight: Өнгөрөгч 7 хоногт: $3.13 сая, нийт: $86.2 сая
10. Killing them Softly: Өнгөрөгч 7 хоногт: $2.75 сая, нийт: $11.8 сая

Өнгөрөгч 7 хоногийн boxoffice-д хамгийн их ашиг орлого олсон киногоор Skyfall тодорлоо. Нээлтээ хийсэн эхний 7 хоногоосоо хойш гурван 7 хоногийн турш The Twilight Saga: Breaking Dawn - Part 2 кинонд тэргүүлэлтээ алдаад байсан Skyfall ийнхүү ахин тэргүүлж эхэллээ. Харин шинээр  Gerard Butler-ийн хайр дурлал, инээдэм хосолсон Playing for Keeps кино орж ирсэн байна.


Playing for Keeps

Найруулагч: Gabriele Muccino
Одод: Gerard Butler, Jessica Biel, Dennis Quaid
imdb: 5.2

Жүжигчин Will Smith-ийн гол дүрд нь тоглосон The Pursuit of Happyness болоод Seven Pounds кинонуудыг найруулж хэр ирээдүйтэй найруулагч болохоо харуулсан итали гаралтай найруулагч Gabriele Muccino-ийн ээлжит нэгэн хайр дурлал, инээдэм хосолсон хөнгөн жанрын кино дэлгэцнээ гарлаа. Киноны гол дүрд 300 киноны King Leonidas дүрээр нь илүү таних болсон Gerard Butler тоглосон байна.