2012/12/26

Энэ оны хамгийн эргэлзээтэй дүр сонголт

Кино сонирхогчдын дунд өнгөрөгч оны хамгийн эргэлзээтэй дүр сонголтын талаарх хэлэлцүүлэг хаа сайгүй л явагдаж байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь Dark Knight Rises -н муур эмэгтэйн дүрийн талаарх яриа болж байх шиг байна. Кино зураг авалт эхлэхээс өмнө тус дүрийн сонгон шалгаруулалтад Jessica Biel, Kate Mara, Charlotte Riley, Gemma Arterton зэрэг жүжигчид найруулагчид шалгуулжээ. Ингээд эдгээр жүжигчдээс Nolan муур эмэгтэйг олж хараагүй. Гэхдээ Jessica Biel сонголтонд нь байсаар л байжээ. Natalie Portman-г найруулагч сонгохын хүссэн ч тэрээр аль хэдийнээ Marvel-н талын хүн болчихсон байсан учир DC-н зүгээс хориг тавьсан байна. Эцэст нь кино багийнхан Keira Knightley болон Anne Hathaway нарыг кино пробондоо урьж жүжигчин Anne Hathaway-г муур эмэгтэйгээр сонгожээ. Хэдийгээр кино дэлгэцнээ аль хэдийнээ гарсан ч одоог хүртэл сонирхогчид дүрийн сонгон шалгаруулалт сайн байсан гэдэгт эргэлзсээр л байна.