2012/12/10

Ashton Kutcher бүтээж буй Steve Jobs-ийн анхны төрх

Hollywood-д өөрийн хөтөлдөг Punk'd шоугаараа нэрд гарсан залуу жүжигчин, модель, продюсер Ashton Kutcher ихэнхдээ инээдмийн төрлийн кинонд дүр бүтээсэн байдаг. Одоо тэрээр CBS кабелийн сувгийн Two and a Half Men кинон дээр ажиллаж байгаа юм. Байнга инээдмийн кинонд дүр бүтээдэг түүний хувьд 2004 оны The Butterfly Effect кинонд бүтээсэн дүр нь Ashton Kutcher-ийн арай өөр төрхийг гаргасан байдаг.

Steve Jobs, Ashton Kutcher

Жүжигчин бүрийн хувьд арай дорвитой дүрийг бүтээхийг хүсдэг нь гарцаагүй. Ashton Kutcher-г энэ хүслээ биелүүлэхэд нь ноён Steve Jobs түүнд туслаж магадгүй юм. Тэрээр Apple компанийг үндэслэгч Steve Jobs -ийн намтраар бүтээж буй jOBS намтарчилсан кинонд Steve Jobs-ийн дүрийг бүтээж байгаа юм. Энэ дүрийг хэр сайн бүтээхээс шалтгаалж түүний кариер өөр шатанд гарах эсэх нь тодорхойлогдож магадгүй.

Ashton Kutcher бүтээж буй Steve Jobs-ийн анхны төрх

Уг киноны найруулагчаар Joshua Michael Stern, зохиочлоор Matt Whiteley ажиллаж байгаа бөгөө кино ирэх 2013 онд дэлгэцнээ гарах юм.