2012/12/03

"Ану Хатан" МУСК-н нээлт хойшлогджээ

Энэ сард үзэгчдэд хүрэхээр товоо зарлаад байсан "Ану Хатан" МУСК-ы нээлт хойшлогдсон байна. Энэ талаар киноны зохиолч Шүүдэрцэцэг өөрийн фэйсбүүк хуудсандаа дараах тайлбарийг бичжээ.
Та минь ээ! "Ану хатан" киноны нээлт шинэ онд болж хойшилсон.1-р сарын дундуур нээлт болно. "Тэнгис" кино театрт нээлтээ хийнэ. Одоо ч график ажил бараг дуусаагүй байгаа. Дараа нь дуу оруулна. Америкаас хөгжмийн зохиол ирнэ. Тиймээс шинэ ондоо шинэ түүхэн уран сайхны киногоо нээхээр шийдсэн. Нээлтийн тасалбарыг 10 хоногийн өмнөөс худалдаж эхэлнэ. Ер нь тасалбар ердийн киноноос үнэтэй байхаар байгаа шүү.
гэжээ. Ингэхээр киног хүлээж байсан сонирхогчдын хувьд дахин 1 сар хүлээх болох нь байна. Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.