2012/12/22

Angelina Jolie ээлжит киногоо найруулахаар болжээ

Өөрийн жүжигчний замналаа бүрэн орхих тухайгаа зарлаад байгаа жүжигчин Angelina Jolie 2011 онд өөрийн бие даан найруулсан анхны кино болох "In the Land of Blood and Honey" киногоо үзэгчдэд хүргэж байсан. Уг кино хэдийгээр шүүмжлэгчдийн зүгээс сайн үнэлгээ аваагүй ч үзэгчдийн зүгээс чамгүй өндөр үнэлгээ авсан. Тэгвэл алдарт жүжигчин маань ээлжит киногоо найруулахаар болжээ. Тэрээр энэ удаад дэлхийн 2-дугаар дайны үед тэнгисийн тулалдааны үеэр онгоц нь сүйрч 47 хоног Номхон далайд хөвж улмаар япончуудад баригдсан америкчуудын баатар Louis Zamperini талаарх "Unbroken" нэртэй киног найруулахаар болсон байна. Уг киног Universal студитэй хамтран бүтээх бөгөөд удахгүй киноны жүжигчдийн сонгон шалгаруулалт явагдаж эхлэх гэнэ.
Энэ талаар нэрт жүжигчин "Би Louie-ийн түүхийг уншаад л биширсэн. Жинхэнэ баатрын түүх хүмүүст урам зориг, тэсвэр хатуужилтай байхыг сургах болов уу. Тийм учраас л энэ киног бүтээх хүсэл төрсөн" гэжээ.

Үүний өмнө жүжигчинг "Fifty Shades of Grey" нэртэй эр*тик зохиолоор кино бүтээнэ гэж байсан юм.